Одоогоос 11-н жилийн өмнө 2006 оны 11-р сарын 17-ны өдөр "Улаанбаатар Паласт "Сүхбаатарын Эрдэнэболд, Бархүүгийн Отгонбат найзуудын хамт 3L ( Leadership, Language, Lecture) хэмээх лекцийг зохион байгуулж байснаа залуучууддаа цуврал болгон хүргэхээр шийдлээ. Залуу хүн эх орныхоо төлөө зөв манлайлалтай байх (Б. Энхболд-leadership), өөрийгөө илэрхийлэх чадвартай, нийгмийн идэвхитэй, эх түүхийн мэдлэгтэй байх ( С. Эрдэнэболд-lecture), дэлхийн хэмжээнд сэтгэж, мэдээлэл хүлээн авч боловсруулах, хөрвөх чадвартай байх( Б. Отгонбат -language) тухай тус тус өгүүлсэн лекц юм.
Агуулга санаа нь одоо ч үнэ цэнээ алдаагүй гэдэгт итгэлтэй байна. Уг лекцийг бүтээлч, хурдтай өндөр түвшинд зохион байгуулж чадсан Цагаан-Өвгөний Жадамбаа, Ганбатын Оюунбат анд нартаа талархсанаа илэрхийлье. Тухайн үед Глобал удирдагчийн залуус хэмээн нэгдэн нийлж нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авч ирэхийн төлөө олон ажил санаачлан хийж байсны зөвхөн нэг нь энэ арга хэмжээ байсан юм.
| Буцах | Дээш очих | -
2017-01-31 00:06:46 |
 |
Уншсан 1571 |
 |
|
 |
Хэвлэх |
|