Танилцуулга  
Сургалт  
Бүтээгдэхүүн  
Зар сурталчилгаа  
Banner
Онлайнд 0 гишүүн 2 зочин нийт 2 хэрэглэгч холбогдсон байна.
Зургийн цомог  

forum-29.JPG

Хэмжээс: 500x375 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 84

forum-22.JPG

Хэмжээс: 500x333 77k
Сэтгэгдэл: 1
Үзсэн: 180
 
 

  Танилцуулга     Байгууллагын тухай    

   Байгууллагын тухай

Монголын Хүний Нөөцийн Академи нь  2007 оны 7 сарын 9-нд  байгуулагдсан хувьсан өөрчлөгдөж  буй өөрчлөлтийн эрин зуунд дасан зохицож,манлайлах чадвар бүхий хүний нөөцийг бэхжүүлэхэд сургалт,судалгаа шинжилгээний үйл ажиллагаа явуулах замаар бодитой хувь нэмэр оруулах,хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өрнүүлэх,харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллах боломж нөхцлөөр хангах, олон улсын хүний нөөцийн нэр хүнд бүхий байгууллагууд,мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж монгол улсын хүний нөөцийн хөгжил төлөвшилд бодит хувь нэмэр оруулах зорилго бүхий  мэргэжлийн төрийн бус байгууллага юм.

Үйл ажиллагааны чиглэл:
  •  Байгууллагын удирдлага ,Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулан хүний нөөцийн мэдлэг мэдээлэл олгох эрчимжүүлсэн сургалт зохион явуулах, хүний хөгжлийн түвшин шийдвэрлэх арга замыг эрэн хайж судалгаа шижилгээний үйл ажиллагаа явуулна.
  •   МХНА -ны гишүүн байгууллагууд, түншүүдээ хүний нөөцийн шинэ мэдээ, мэдээллээр ханган гадаад дотоодын хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хурал чуулганыг зохион явуулна
  • Шилдэг хүний нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэх
  • Хүний нөөцийн, хөгжил сургалтын төсөл хэрэгжүүлэх, судалгаа хийх
  • Хурал зөвлөлгөөн, уулзалт семинар, бизнес аялал, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, олон улсын хурал зөвлөгөөнд төлөөлөгч оролцуулах
  • Хүний нөөцийн онолын болон практик ололт туршлагыг таниулан түгээх “Хүний нөөцийн бүс” мэргэжлийн сэтгүүл эрхлэн гаргана. Мөн хүний нөөц болон Хүний нөөцтэй шууд хамаарал бүхий сэдвүүдээр ном товхимол гарын авлага эрхлэн гаргана.  
  • Бизнесын байгууллагын хүний нөөцийн бодлогыг  дэмжих, хөгжүүлэх гэрээт үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг болно.

Эрхэм зорилго :

Хүний нөөцийн менежментийн орчин үеийн чиг хандлага дэвшилтэт ололтыг Монгол улсад нэвтрүүлж мэргэшсэн Шинжилгээ судалгаа, сургалтын оюуны талбарыг бүрдүүлэх замаар  Монгол улсын Хүний нөөцийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах .

Бидний итгэл үнэмшил:
  • Дангаар бус нэгдэж ажиллах нь ЗӨВ ХАНДЛАГА гэдэгт
  • Манлайлагчид төрдөг бус ЗҮТГЭЛ-ээр бий болдог гэдэгт 
  • Бэрхшээлийг даван туулах нь түүнийг хэрхэн хүлээн авч ХАРИУ ҮЙЛДЭЛ үзүүлж байгаагаас шалтгаална гэдэгт
  • Асуудал бодитой байна гэдэг нь БЭРХШЭЭЛ гэхээсээ илүү шийдлээ Хүлээсэн БОЛОМЖ гэдэгт
    Бид итгэдэг.
 
Бидний үнэт зүйл: 
  • Чанар
  • Сэтгэл ханамж
  • Оролцоон дээр суурилсан хамтын ажиллагаа
  • Хүн нэг бүрийн үнэ цэнийг эрхэмлэх
 
Үйл ажиллагааны чиглэл:
  • Байгууллагын удирдлага ,Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулан хүний нөөцийн мэдлэг мэдээлэл олгох эрчимжүүлсэн сургалт зохион явуулах, хүний хөгжлийн түвшин шийдвэрлэх арга замыг эрэн хайж судалгаа шижилгээний үйл ажиллагаа явуулна.
  • МХНА -ны гишүүн байгууллагууд, түншүүдээ хүний нөөцийн шинэ мэдээ, мэдээллээр ханган гадаад дотоодын хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хурал чуулганыг зохион явуулна
  • Шилдэг хүний нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэх
  • Хүний нөөцийн, хөгжил сургалтын төсөл хэрэгжүүлэх, судалгаа хийх
  • Хурал зөвлөлгөөн, уулзалт семинар, бизнес аялал, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, олон улсын хурал зөвлөгөөнд төлөөлөгч оролцуулах
  • Хүний нөөцийн онолын болон практик ололт туршлагыг таниулан түгээх “Хүний нөөцийн бүс” мэргэжлийн сэтгүүл эрхлэн гаргана. Мөн хүний нөөц болон Хүний нөөцтэй шууд хамаарал бүхий сэдвүүдээр ном товхимол гарын авлага эрхлэн гаргана.  
  • Бизнесын байгууллагын хүний нөөцийн бодлогыг  дэмжих, хөгжүүлэх гэрээт үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг болно.
 
 

    -   |   Буцах  |   Дээш очих  |  -

2008-03-26 10:42:00 Уншсан   13623 Хэвлэх
HR ZONE  
Хамтран ажилладаг байгууллагууд  







































Манай сургалтууд  

Үндсэн сургалт

Модулийн сургалт

Зарлал