Танилцуулга  
Сургалт  
Бүтээгдэхүүн  
Зар сурталчилгаа  
Banner
Онлайнд 0 гишүүн 2 зочин нийт 2 хэрэглэгч холбогдсон байна.
Зургийн цомог  

DSC08159.jpg

Хэмжээс: 500x666 84k
Сэтгэгдэл: 1
Үзсэн: 130

p5.jpg

Хэмжээс: 500x375 49k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 306
 
 

  TIME OUT    
өмнөх 1 дараах

    Нөхрөө яаж ажилсаг болгох вэ?  

Эрчүүд төрөлхийн гэрийн ажлаас зайлсхийдэг, хоол унд бэлтгэх, угаах, цэвэрлэх гээд. Гэхдээ бас хадаас хадах, тавиур хадах зэрэг эр хүний гэмээр ажлыг хүртэл эхнэрээ хэдэн удаа давтаж хэлсэн ч хийх гэж яардаггүй. Орчин үеийн хотын орчин нөхцөл маш тавлаг тухтай болж ихэнх эрчүүдийг цагаан гартан болгожээ.


Нийгэм судлаачдын явуулсан судалгаагаар асуулгад оролцсон эрчүүдийн ердөө 21 хувь нь хааяа юм угаадаг, тэдний 19 хувь нь индүүддэг гэжээ. Нийт асуулгад оролцсон гуравны хоёр нь амьдралдаа тоос сорогчид ойртож үзээгүй гэнэ. Энэ бол эхнэр нөхөр хоёулаа ажил хийдэг гэр бүлүүдэд хийсэн судалгаа юм шүү.
Гэрийн ажлыг байнгын ба түр зуурын гэж ангилах хэрэгтэй. Ингээд бүх ажлаа эр хүний, эм хүний, нийтийн гэж хуваана.
Орчин үеийн эрчүүдийн занг мэдэхгүй биш, тэгэхээр эхлээд тэдэнд биеийн хүч шаардагдсан “цэвэр” эр хүний ажлыг санал болгоё. Байрны засвар гэх мэт.
Дараагийн шатанд жижигхэн боловч их үр өгөөжтэй эм хүний залиа гаргая. Тэдэнд эр хүний нэр төрийг өндөрт өргөх, тэргүүлэх чадварт нь зохицсон стратегийн чанартай үүрэг жишээлбэл долоо хоногийн хүнсний худалдааг түүнд үүрүүлье.
Дараа нь эр эмийн ажил гэж хуваахааргүй ерөнхий ажлыг авч үзэн, зарцуулах цагийг тооцно. Хүүхэддээ гэрийн даалгавар хийхэд туслах, цирк үзүүлэх, кинонд дагуулж явах гэх мэт. Хамгийн сүүлд нөхөртөө “жинхэнэ” эм хүний ажил гэгддэг зарим нэг ажлыг санал болгоорой. Байнга биш ч үе үе угаалга хийх, их цэвэрлэгээний ажилд хамруулаарай. Ингэж төлөвлөх, хэлэх амархан, харин яаж түүнээ ажил хэрэг болгох вэ? Мэдээж огт хэрүүл маргаангүй өнгөрнө гэж үгүй. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Зөвшилцөж нухацтай ярилцаж байж л ажил үүргээ тэгш хуваарилах болно гэдгийг сайн санаарай.

Yүний тулд сэтгэл зүйн энгийн нэгэн арга хэрэглэе. Та 4 хуудас цаас авч, тус бүрийг 2 хуваахад 8 багана болно. Эхний багананд гэрийн бүх ажлыг бичиж, бусад 7 багананд дараах гарчгуудыг тавина.
1. Гэрийн бүх ажил
2. Зөвхөн эр хүний ажил
3. Yндсэндээ эр хүний ажил, гэхдээ эхнэрийн оролцоотой
4. Эр хүний ажил, эхнэрийн идэвхтэй оролцоотой
5. Эхнэр нөхөр тэнцүү хувааж хийх ажил
6. Эхнэрийн хийх ажил, нөхрийн идэвхтэй оролцоотойгоор
7. Эхнэрийн хийх ажил, нөхөр бага зэрэг оролцоно
8. Зөвхөн эм хүний ажил

Одоо та нар 2 цаас аван доорх асуултанд хариулцгаа.

- Хэн яаж эдгээр ажлуудыг хийх ёстой вэ?
- Yнэндээ одоо хэн хийж байна?
Таны болон нөхрийн чинь хариулт их ялгаатай байгаад гайхах юм үгүй. Хүн бүр гэрийн ажлыг өөр өөрөөр төсөөлдөг.
Одоо санал тохирохгүй, хэт зөрөөтэй асуудлуудыг авч хэлэлцэн, ерөнхий нэг дүгнэлтэд хүрэхийг хичээ. Бусад жижиг ажил, бичигдээгүй ажлуудыг мөн ингэж ярилц. Хэрэв танай хүүхдүүд нилээд өсөж том болсон бол үүнд татан оролцуул. Энэ бол зугаатай боловч их чухал, ашигтай тоглоом. Дараа нь гэр бүлийн зөвлөл гэрийн бүх ажлыг чухал, чухал биш гэж тодорхойлж, хийх дараалал, хугацааг тооцон, гэр бүлийн гишүүдийн дунд хуваарилж, нөгөө 7 баганандаа бичнэ.

Эрчүүдээр “эзэгтэйн” ажил хийлгэх нь муу юу?
Хэрвээ гэр бүлийн ажил үүргийн “сонгодог” хуваарилалтыг өөрчлөн эрчүүдээр зөвхөн хүүхэд асрах, хоол ундаа бэлтгэх зэрэг гэр орны ажил хийлгээд байвал тодорхой хугацааны дараа түүний сэтгэхүйд эргэлт буцалтгүй өөрчлөлтүүд гардаг байна. Тэрээр төрөлхийн дайчин, зоримог шинж чанараа алдаж үгэнд оромтгой, дуулгавартай болдог байна. Судалгаанд байгалийн жам ёсны эсрэг явсан эрчүүдийн бэлгийн чалх илт буурдаг болох нь тогтоогджээ. Энгийн үгээр хэлбэл, тодорхой хугацааны дараа тэд жирийн сексэд сонирхолгүй болж, эмэгтэй хүнтэй нэг оронд зүгээр л хамтдаа унтдаг хүн болж хувирдаг байна.Эрчүүд гэр бүлийн ажилд тусалдаггүй, телевиз үзээд, эсвэл сонин бариад хэвтчихдэг гэж эмэгтэйчүүд гомдоллох нь бий. Гэтэл эмэгтэй хүнд тааламжтай байж болох зүйл эр хүний хувьд маш муу нөлөөтэй байх жишээтэй.
Гэрт ч эр, гадаа эр болж хувирсан эмэгтэйчүүдэд эерэг өөрчлөлт гарахгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүний уг чанарт тэр бүр тохирохгүй “хөдөлмөр” эрхлэлт нь тэднийг гэр бүлийн сексийн амьдралаас хөндийрүүлдэг ажээ. Эцэст нь гэр бүлээ аз жаргалтай байлгахыг хүсэгч хүн бүхэнд зөвлөж хэлэхэд, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг эрхийг хэтэрхий тэгшитгэх гэж зүтгэх, тэр тусмаа эрчүүдээр “гэр орны” ажил хийлгэх нь ямар ч сайн үр дүнд хүргэдэггүй юм байна шүү. Яваандаа эр нөхөр чинь бядгүй, бэлгийн “хөрөлттэй” нэгэн болж хувирах нь хамгийн хор хөнөөлтэй.

 

    Шаргуу хөдөлмөр нь таныг эрт босгож, орой унтуулна  

Зарим хүмүүс яаж ийм их амжилтанд хүрдэг вэ?

Хариулт нь: Тэд өөрсдийн бие махбодь болон оюун ухаанаа хэрхэн ашиглах ёстойгоо мэддэг.

Их амжилт гаргасан хүмүүс дараах дөрвөн дүрмийг амьдралдаа баримталдаг байжээ:

  • Юу хүсэж байгаагаа маш сайн тодорхойлох
  • Хүлээлгүй шууд хийж эхлэх
  • Хүссэн үр дүндээ хүрээгүй тохиолдолд хаана ямаралдаа гаргаснаа мэдэх, юу юуг шинээр сурч авснаа дүгнэх, өөрийн арга барилын аль нь үр дүнтэйг олох
  • Хүссэн үр дүндээ хүртлээ оролдлогоо уян хатан байлгах.

    Амжилтанд хүрсэн хүмүүст бусдаас ялгарах доорх долоон шинж чанар  

1. Шаргуу хөдөлмөр: Шаргуу хөдөлмөр нь амьдралд эрч хүч, хүч чадал өгдөг. Шаргуу хөдөлмөр нь хүмүүсийг эрт босгож, орой унтуулна. Хүмүүс шаргуу шийдвэртэй хөдөлмөрлөөгүй бол хэчнээн хүссэн ч хэзээч гайхамшгийг бүтээж чадахгүй. 


    Өөрийгөө аравхан хоромын дотор сэргээхийг хүсвэл  

Хэрвээ та ажил дээрээ ажлын ачааллаас болон толгой өндийх завгүй их ажиллаж байна уу? Энэ үедээ та өөрийгөө аравхан хоромын дотор сэргээхийн тулд доорхи зөвлөмжид анхаарлаа хандуулна уу


    Амьдралын хуудас  

Хэрэв таны амьдрал ном байсан бол номын сангийнхаа хаана нь тавих байсан бэ? Түүхэн номын дунд уу эсвэл гүн ухаан, роман, яруу найраг, өдрийн тэмдэглэлийнхээ дунд тавих уу?


    Таны оюуны чадавхын аль тал нь илүү вэ?  

”Боловсрол нь нэг үндэстний хувьд талхны дараа орох хамгийн чухал хэрэгцээ юм.”

Жорж Гордон
Оюуны чадавх сайтай гэдэг нь зөвхөн математик болон хэл сурахдаа сайн хүмүүс биш бөгөөд дуу хөгжим, спорт, бүжиг, харилцаа, байгаль, зураг зурахдаа авьяаслаг хүмүүс ч мөн оюуны чадавх сайтай гэдэг нь нэгэнт батлагджээ.


    Оюуны чадавхыг хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлс  

ООО нь шинэ сурах ба сургах арга барилыг хөгжүүлэх эхлэл болж байна. Гарднерийн үзэж байгаагаар энэ чадавхад биологийн болон соёл иргэншлийн нөлөө ч их хамаатай ажээ. Үүнээс үүдэн оюуны чадавхыг хөгжүүлэхээс гадна сөрөг дагавар үзүүлдэг хүчин зүйлс ч байдгийг доор дурдлаа. 


    Эрүүл, урт наслах 10 боломж  

Хүн бүр нас ахих тусмаа “Эрүүл байдлаа хэрхэн хадгалах вэ?”, “Хэрхэн урт наслах вэ” гэж боддог. Амьдралыг уртасгадаг бодис гэж байхгүй боловч судлаачид хүн төрөлхтөнд эрүүл урт наслах боломж байгааг тогтоосон. Энэ нь хүн бүрийн наснаас шалтгаалахгүйгээр өөрийн бололцоонд тулгуурлан ухаалаг сонголтыг хийж амьдрахыг хэлж байгаа юм.


    Ухаалаг эмэгтэйн гарт ертөнц бүхлээрээ байдаг  

Бүсгүй хүний нуруун дээр тэнгэрийн тал багтдаг гэж зүгээр ч нэг санамсаргүй хэлчихсэн үг биш. Эмэгтэй хүн ухаалаг, мэдрэмжтэй байж, бүсгүй хүн гэдгээ мэдэрч, мэдрүүлж, нөхрөө зөв залж чадвал таны гарт бүх ертөнц тэр чигээрээ багтаж байдаг юм шүү. Үүний тулд амьдрал эмэгтэй хүнээс нарийн мэдрэмж хийгээд ухааныг шаарддаг.


    Эрүүл бас жаргалтай амьдралын нэг түлхүүр  

Өдөр бүр тогтмол нэг алим идэх ... Үгүй юм аа. Энэ чинь аль хэдийнэ үеэ өнгөрөөсөн зүйл. Харин үүний оронд танд шинжлэх ухаанар бүрнээ батлагдсан урүүл, бас аз жаргалтай амьдрал өөд тэмүүлэх 10 алхмыг санал болгоё.

Лонх задлаарай
Дарсыг тогтмол хэрэглэх нь зүрх судасны өвчлөл, шүд хорхойтох, амьсгалын замын элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх эм болдог байна. Ялангуяа улаан дарс нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ бүхий антиоксидантыг агуулдаг байна.


    Зан байдлаа хэрхэн өөрчлөх вэ? Амьдралаа яаж өөрчлөх вэ? Муу зуршлаасаа яаж салах вэ?  

Хэрэв та өөрийн асуудлаа шийдвэрлэхийг хүсч байвал, та муу зуршлаа өөрчлөх тал дээр идэвхитэй байх ёстой бөгөөд үүнээс салах арга замын талаар боддог байх нь чухал. 

Жишээ нь, та өөрийн жингээ багасгахыг хүсвэл, илүү сайн ажил хайж байгаа бол, хэцүү зорилго урдаа тавьсан бол, бусад хүмүүстэй харилцах харилцаагаа өөрчлөхийг хүсч байж болно. Эдгээр асуудлууд нь хэцүү бөгөөд нэлээд өргөн цар хүрээтэй.


    Залуу насаа удаан хадгалах гурван “алтан дүрэм”  

Оворгүй залуугаараа харагдахыг хүсдэг хүн бүрд зориулсан гурван “алтан дүрэм”-ийг эрдэмтэд тодорхойлжээ.

Үүний тулд тэд эмэгтэйчүүдийн дунд залуу харагдах, биеэ эрүүлжүүлэх сэдвээр санал асуулга явуулсан байна. Гэтэл ихэнх эмэгтэй гадаад үзэмждээ илүү анхаардаг нь тогтоогджээ. Тэдний сэтгэлийг залуу харагдах, нүүрэнд үрчлээс суух асуудал илүү эмзэглүүлдэг байна.
өмнөх 1 дараах
HR ZONE  
Хамтран ажилладаг байгууллагууд  







































Манай сургалтууд  

Үндсэн сургалт

Модулийн сургалт

Зарлал