Юуны өмнө байгууллагын маань цахим мэдээллийн хуудсанд зочилж буйд талархлаа илэрхийлье.
Хүний нөөцийн академи маань байгуулагдсан шалтгаан нь нийгэм цаг үеийн шаардлага байсан гэж тодорхойлж болох юм.
1989,1990 оноос чөлөөт эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш 18 жил өнгөрчээ. Энэ хугацаанд ёстой л бор зүрхээрээ гэр бүл найз нөхдөөрөө нийлэн бизнесээ эхлүүлж байсан компаниуд эхнээсээ эрийн цээнд хүрч ,удаах нь хөлд орч байна.
ХҮН хөгжлийн ГАРЦ бас ОРЦ гэдгийг тэд энэ хугацаанд сайн ухамсарласан.
Хэн нь их маркетинг,сурталчилгаа сайтай вэ гэхээсээ илүү аль компани ХҮНИЙ НӨӨЦ ийн тогтвортой систем үүсгэж чадсан бэ гэдгээрээ ӨРСӨЛДӨХ нь ирээдүйн шилдэг ШИЙДЭЛ гэдгийг ч ТЭД ухамсарлаж эхэлж байна.
Энэ л хэрэгцээ шаардлага, хөгжлийн чиг хандлага биднийг ТА БҮХЭНТЭЙ холболоо.
Байгууллагын хамгийн бодитой алдагдал бол техник технологи,эд хөрөнгө,санхүүгийн алдагдлаас гадна ХҮНИЙ НӨӨЦ ийн дутагдал алдагдал гэдэг дээр БИД санал нэгтэй болж эхэлж байгаад их баяртай байна.
ХҮНИЙ НӨӨЦ хэмээх энэ өргөн утга агуулгатай,олон талт, мэргэжлийн салбарт гар нэгдэн хамтран ажиллахыг та бүхнээсээ хүсэж байна.
МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН АКАДЕМИЙН ЗАХИРАЛ
Г.ГАНТӨГС
- | Буцах | Дээш очих | -
2008-03-26 10:35:20 |
|
Уншсан |
7706 |
|
|
|
Хэвлэх |
|