Танилцуулга  
Сургалт  
Бүтээгдэхүүн  
Зар сурталчилгаа  
Banner
Онлайнд 0 гишүүн 3 зочин нийт 3 хэрэглэгч холбогдсон байна.
Зургийн цомог  

forum-02.JPG

Хэмжээс: 500x375 66k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 95

DSC08151.jpg

Хэмжээс: 500x666 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 136
 
 

  Бүтээгдэхүүн     Ном    
өмнөх 1 дараах

    Менежментийн түлхүүр загварууд  

Б.Энхболд, Б.Батцэцэг
Асуудал бодитой байна гэдэг нь бэрхшээл гэхээсээ илүү шийдлээ хүлээсэн боломж юм.

Орчин үеийн менежментийн шинэ хандлага, арга зүйг агуулсан түлхүүр загваруудтай богино хугацаанд нэг дороос уншиж танилцах боломжтой. Хамгийн чухал нь уг номонд практикт туршигдаж үр дүнгээ өгсөн аргачлал загварууд багтжээ.


    ЗАГАС  

Гүйлгээгээрээ дэлхийд тэргүүлсэн бестселлэр

Ажлын байраа аз жаргалтай болгож сэтгэл ханамжтай амьдрахыг хүсдэг хүн бүрийн хүсэн дурлах ном болжээ. Хүмүүс инээмсэглэж байхдаа сайн сурдаг, баяр баясгалантай байхдаа ихийг хийж бүтээдэг гэдгийг Сиэтл хотод байрлах нэгэн загасны захтай холбогдуулан энгийн хялбар аргаар өгүүлснээрээ “Загасны философи”-ын нууц нь оршиж байна.


    Rhetorica-Байлдан дагуулахуйн урлаг  

С.Эрдэнэболд, Б.Энхболд

Дэлхийн 40 шахам илтгэгчдийн 60 гаруй шилдэг түүхэн үгсийг түүвэрлэн оруулж,шилдэг удирдагч

илтгэгчдийн намтар, амжилтанд хүрсэн түүхийг багтаасан өргөн хэмжээний танин мэдэхүйн бүтээл. Мөн Монголын болон Дорнын дундрашгүй их арвин баялаг үгсийн сангаас шигтгээ хийсэн нь уншигчид, судлаачдын таашаалд илүү нийцэж буй.


    Мэтгэлцэх Урлаг  
Б.Энхболд, Б.Хонгор, Г.Солонго

Мэтгэлцэхгүйгээр асуудлыг шийдэх нь харахгүйгээр зам хөндлөн гарахтай ижил. Ал. Гор. Мэтгэлцээний онол арга зүй, ангилал, арга техникүүдийг нэг дор багтааж жишээ баримтуудаар баяжуулсан товхимол. Үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлж, асуудлыг шүүн тунгааж шийдэлд хүрэхийг хүсэж буй хэн бүхэнд зориулав. Ялангуяа багш, судлаач, улс төрч, хуульчдын хувьд тун чухал эх сурвалж юм.


    Урам бол бурам  

Орчуулсан: М. Янжмаа

Уг ном танд “Цахлай Менежер” гэж хэн болох Та” ЦАХЛАЙ” менежер, “ЦАХЛАЙ” найз “ЦАХЛАЙ”

Аав ,Ээж мөн үү биш үү гэсэн асуултын хариултыг олоход тусалж ажил гэр бүлдээ аз жаргал бүтээмжтэй байх “ҮНЭН” –ийг өгүүлэх болно. Сэтгүүлч Орчуулагч М.Янжмаагийн мэргэжлийн ур чадвар,бүтээлч нямбай зангийн хүчээр уг ном танд хүрснийг дуулгахад таатай байна. Кен Бланчардын хэлснээр түүний бичсэн номнуудаас хамгийн шилдэг нь хамгийн сэтгэл хангалуун байгаа нь энэ ном юм. Одоо унших л үлдлээ. Оюун Ухаанаа Урам, Бурмаар тэтгэцгээе.


    ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ УРЛАГ  

PR бол дайчин Реклам бол манаач

Б.Энхболд

Нэг үеэ бодоход бид PR мэргэжилтний үүрэг, ач холбогдлыг өндөрт үнэлж чаддаг болжээ. Бизнесийн байгууллагууд дэргэдээ бие даасан олон нийттэй харилцах албыг байгуулж, мэргэшсэн судалгаа шинжилгээний байгууллага төрөн гарч, их дээд сургуулиуд олон нийттэй харилцах урлагийг хичээлийнхээ хөтөлбөрт оруулж байгаа нь үүний илрэл юм.

Уг ном нь олон нийтийн харилцааг Нийгмийн Шинжлэх ухааны нэгэн салбар, бие даасан мэргэжил талаас нь системтэй дэлгэн харуулснаараа манайд энэ салбарт хэвлэгдсэн цөөн тооны ном, сурах бичгийн дутууг нөхөж, ойлголтыг бататгаж чадсан гэдэгт итгэлтэй байна.

 


    Бэлэг  

Орчуулсан: Алтанхуягийн Отгон

Уг ном шилдэг сургагч, зохиолч Спенсер Жонсоны бодит амьдрал дээр сэдэвлэн бичсэн Олон орны

уншигчдад таашаагдсан Амьдралын тухай ном. Амьдралын талаарх үйл олон асуултуудад хариулт олоход тань туслана. Амьдралын үнэ цэнийг танд мэдрүүлнэ.

Спенсер Жонсон энгийн түүх хүүрнэх замаар хүнд олон талын мэдлэг олгож, урам зориг төрүүлэх авъяасыг төгс эзэмшжээ. Цаг хугацаа урсан өнгөрч, улиран одсоор.


    ХҮН ОРЦ ХҮН ГАРЦ  
 

Дэлхийн шилдэг менежер дасгалжуулагчийн 26 зөвлөгөө

 

Б.Энхболд

 

Амьдрал бол тэмцэл. Амьдрал бол хоршил. Амьдрал бол Спорт. Ажлын байран дээр ч гэр бүлд ч, Спортын талбарт ч түүний менежментийн зарчмууд үйлчилдэг. Тэр энэ зарчмуудаа өөрийнхээ туршлагаар бүтээж амьдрал дээр нотолсон. Түүнийг дэлхий нийт хүндэтгэн дурсаж менежментийн зарчмуудаас нь суралцсаар байна. Тэрээр баг бол нэг цул гэвч хүн тус бүр онцлогтой гэдгийг мэддэг. Тэрээр Хүнийг хөгжлийн ГАРЦ мөн ОРЦ гэдгийг сайн мэддэг. 

 

    Ажлын гүйцэтгэлийг оновчтой удирдан зохион байгуулах нь  

Б.Энхболд,

Ажлын гүйцэтгэлийн менежмент гэдэг нь хамтын ажиллагаан дээр суурилсан тогтмол үйл явц бөгөөд ажлын гүйцэтгэлийн үнэлгээ бол зөвхөн нэг хэсэг нь юм. Ажлын гүйцэтгэлийн сул болон давуу талууд ажлын гүйцэтгэлийн маягтыг хэрхэн дүгнэж бөглүүлэх гэх мэт менежер танд хэрэгцээтэй чухал санаануудыг тусган оруулснаараа уг ном “Загатнасан газрыг маажжээ”. 

Менежерүүдийн дийлэнхи ажлын гүйцэтгэлийн үнэлгээг ажилчдыг шахан ажилуулах хэрэгсэл гэж хардаг хандлагыг энэ ном үндсээр нь өөрчилжээ.

 

    Менежерийн ур чадвар  
Менежментийн тухай олон сайн ном бий. Ф.Котлер, Питер Дракер, Жек Уелк гээд хөвөрч өгнө. Ажил, амьдралд хэрэгцээтэй номнуудаа ширээн дээрээ байрлуулж үе үе шинэ санаа авч байх сайхан. Тэр тусмаа түр амсхийх зуур сөхөж хараад эргэцүүлэх боломжтой хялбаршуулсан хэрэгцээтэй номууд олширвол бүүр ч таатай. Олзуурхууштай нь менежментийн хүрээнийхний энэ хэрэгцээг уг ном хангаж өгчээ.

Товч бөгөөд тодорхой амьдралд ойр зарчмууд. Удирдах, удирдуулах харилцаанд гардаг бэрхшээлийг даван туулах зарчмууд. Баг хамт олныг нэгтгэн нягтруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг оновчтой болгох зарчмууд, гарцаагүй менежер таны эзэмшсэн байвал зохих зарчмууд.

өмнөх 1 дараах
HR ZONE  
Хамтран ажилладаг байгууллагууд  







































Манай сургалтууд  

Үндсэн сургалт

Модулийн сургалт

Зарлал